АДЕНОМИОЗ БА ЭМЧИЛГЭЭ - liveagain

АДЕНОМИОЗ БА ЭМЧИЛГЭЭ
Аденомиоз гэдэг нь умайн салст давхарга
(умайн дотор талын давхарга) булчинт давхарга руу нэвчиж ургахыг хэлнэ. Үүний үр дүнд умайн гөлгөр булчингийн давхарга зузаарч, умайн хэмжээ нэмэгддэг. Энэ нь ихэвчлэн өмнө нь жирэмслэж байсан, 40-өөд насны эмэгтэйчүүдэд тохиолддог. Аденомиозын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч эрсдэлт хүчин зүйлүүдэд нь дааврын эмгэг, үр хөндөлт, умайд мэс засал хийх, ерөндөг тавиулах, умайн үрэвсэлт өвчин зэрэг орно.
Аденомиозын нийтлэг шинж тэмдгүүдэд:
− 7 хоногоос дээш хугацааны туршид 80 мм-ээс дээш цус алдах
− Сарын тэмдэгийн өмнө болон ирэх үе, дууссаны дараах хэд хоногт хэвлийн болон нурууны доод хэсэгт өвдөх
− Хэвлийн доод хэсэгт даралт, эмзэглэл мэдрэгдэх
− Бэлгийн хавьтлын үед өвдөлттэй байх
− Үргүйдэл, дутуу төрөлт зэрэг ордог.
Аденомиоз нь хэт авиан оношилгоо болон бага аарцгийн MRI дээр харагдаж болно. MRI тест нь илүү мэдрэмтгий.
Дааврын эмчилгээ, мэс засал, гистерэктоми зэрэг эмчилгээний өөр өөр хувилбарууд байдаг.
Аденомиоз үргүйдэлд хүргэж болох уу?
Хэрэв та жирэмслэх гэж байгаа бол аденомиозын нөхөн үржихүйд нөлөөлөх талаар санаа зовж магадгүй юм.
Олон улсын сэтгүүлүүдэд аденомиозтой эмэгтэйчүүдийн жирэмсний үр дүнг судалсан багаггүй судалгаа нийтлэгдэж аденомиозтой эмэгтэйчүүдийн дөнгөж 23-35% нь жирэмсэн болжээ. Энэ нөхцөл байдалтай эмэгтэйчүүдэд жирэмслэх нь илүү хүндрэлтэй болохыг харуулж байна.
Тиймээс та мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмч нарт цаг алдалгүй үзүүлж, шинж тэмдгийг арилгах эмчилгээний хамгийн сайн хувилбарын талаар зөвлөгөө аваарай.

Холбоотой нийтлэлүүд