"Булчингийн массаа хадгалах нь Эрүүл урт насжилтын нууц" - liveagain

“Булчингийн массаа хадгалах нь Эрүүл урт насжилтын нууц”
“Булчингийн массаа хадгалах нь Эрүүл урт насжилтын нууц”
Сөүлийн Самсунг эмнэлгийн Эрүүл мэндийн анагаах ухааны хүрээлэнгийн профессор Пак Жүн Хи болон Кёнхи их сургуулийн эмнэлгийн Гэр бүлийн анагаах ухааны тэнхимийн профессор Вон Жан Вон нарын судалгааны баг
Сөүлийн Самсунг эмнэлгийн Эрүүл мэндийн анагаах ухааны хүрээлэнгийн профессор Пак Жүн Хи болон Кёнхи их сургуулийн эмнэлгийн Гэр бүлийн анагаах ухааны тэнхимийн профессор Вон Жан Вон нарын судалгааны баг (Доктор Шин Хён Ын, Профессор Ким Ми Жи) “Maturitas” сэтгүүлд (IF=3.9) Солонгосын ахмад настны судалгааны (Korean Frailty and Aging Cohort) өгөгдөлд үндэслэн 70-84 насны ахмад настнуудад булчингийн масс өөрчлөгдөх нь зүрх судасны болон бодисын солилцооны өвчний эрсдэлд хэрхэн нөлөөлөх талаар судалгаа нийтэлжээ.
Судалгаагаар “Булчингийн массыг хадгалах” буюу ахмад насандаа эрүүл байхын тулд хуримтлуулах булчингийн масс нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст өөр өөр үр нөлөөтэй болох нь тогтоогдсон.
Эрчүүдийн хувьд булчингийн массыг нэмэгдүүлж, хэвлийн өөхлөлтийг бууруулах нь чухал бол эмэгтэйчүүдийн хувьд жингээ зохистой хэмжээнд хадгалж, булчин болон өөхний зохистой харьцааг хадгалах нь илүү ач холбогдолтой.
Судалгааны багийнхан “Булчингийн масс багасах (саркопени) эрсдэл үүсэхээс өмнө урьдчилан булчингийн массаа хадгалах нь чухал” гэж зөвлөж байна. Эрчүүд зөвхөн булчингаа нэмэгдүүлэхэд анхаарах нь үр дүнтэй бол, эмэгтэйчүүд аэробик дасгал хөдөлгөөн зэрэг хослуулан булчин доторх өөхний хуримтлалыг багасгаж, чанарыг сайжруулах нь чухал.
Нэгэнт булчингийн масс багассан бол , тухайн үедээ булчингийн массыг нэмэгдүүлэх нь зүрх судасны болон бодисын солилцооны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хангалтгүй. Иймд аль болох эртнээс эрүүл, урт наслахын тулд булчингийн масс багасахаас сэргийлж, өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж, булчинг урт хугацаанд бий болгох хэрэгтэй.
Холбоотой нийтлэлүүд