Нойр булчирхайн хорт хавдартай өвчтөнүүд хими эмчилгээний үед булчингийн массыг хадгалах нь чухал - liveagain

Нойр булчирхайн хорт хавдартай өвчтөнүүд хими эмчилгээний үед булчингийн массыг хадгалах нь чухал

🟦Самсунг Сөүл Эмнэлэг 🇰🇷

Нойр булчирхайн хорт хавдартай өвчтөнүүд хими эмчилгээний үед булчингийн массыг хадгалах нь чухал 🧐
Хими эмчилгээний дараа булчингийн алдагдал их байх нь мэс засал болон дараагын бусад эмчилгээний шийдвэрт чухал нөлөө үзүүлдэг бөгөөд булчингийн алдагдал ихсэх тусам нойр булчирхайн хорт хавдрын эмчилгээний үр дүн муудаж байгааг судалгаагаар тогтоожээ.
Ялангуяа, хими эмчилгээ хийлгэсэн ч хорт хавдрын эсийн идэвхжил өндөр хэвээр байгаа тохиолдолд өвчтөний урьдчилсан төсөөлөл улам дорддог байна.
Самсунг Сөүл эмнэлгийн Цацраг туяа эмчилгээний тэнхимийн профессор Ю Жон Ил, Радиологийн тэнхимийн профессор Мин Жи Хе нарын судалгааны баг хими эмчилгээний дараа Араг ясны булчингийн индексийн өөрчлөлт (ΔSMI) болон нойр булчирхайн хорт хавдрын маркер (CA 19-9)-ын хоорондын хамаарлыг судалсан үр дүнгээ “Бие махбодийн сулрал, булчингийн алдагдал, булчингийн судлалын сэтгүүл (Journal of Cachexia, Sarcopenia and Muscle, IF 9.4)”-д нийтэлжээ.
Энэхүү судалгааг 2015-2020 оны хооронд BRPC болон LAPC нойр булчирхайн хорт хавдар гэж оношлогдсон, дөрөв ба түүнээс дээш удаагийн хими эмчилгээ FOLFIRINOX хийлгэсэн 227 өвчтөнд тулгуурлаж хийсэн.
Судалгааны баг хими эмчилгээний өмнө болон дараа араг ясны булчингийн индекс (ΔSMI) их байх тусам нойр булчирхайн хорт хавдар дахих, нас барах магадлал өндөр болно гэж мэдэгдэв.
Профессор Жонг Ил Ю, профессор Жи Хэ Мин нар “Нойр булчирхайн хорт хавдар нь даван туулах олон саад бэрхшээл байсаар байгаа ч энэхүү судалгаагаар нойр булчирхайн хорт хавдрын эмчилгээний аргыг сонгоход тусалж, өвчтөнд арай илүү ашигтай эмчилгээний стратегийг санал болгож, амьдралын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна” гэжээ 👏👏👏

Холбоотой нийтлэлүүд