Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр та бүхэнд Хэт авиан шинжилгээний талаар мэдээлэл хүргэх гэсэн юм. - liveagain

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр та бүхэнд Хэт авиан шинжилгээний талаар мэдээлэл хүргэх гэсэн юм.
🩺Хэт авиан шинжилгээ /ЭХО/ гэдэг нь өндөр давтамж бүхий дууны авиаг биеэр нэвтрүүлэн янз бүрийн нягттай эд эрхтнүүдийн зааг, гадаргуу дээрээс буцаж ойсон дууны долгионыг тусгай бүртгэгчээр дамжуулан хүлээн авч, хүний биеийн эрүүл ба эмгэг байдал, эрхтэн системийн бүтцийн болон голомтот өөрчлөлтийн талаарх мэдээллийг авдаг шинжилгээний арга юм.
-Энэхүү дууны долгион нь хүний биед ямар нэгэн гаж нөлөө, хоруу чанар үзүүлдэггүй тул хэт авиан шинжилгээг хамгийн аюулгүй шинжилгээ гэж үздэг.
Хэт авиан шинжилгээний давуу тал:
* Ямар нэгэн өвдөлт өгөхгүй
* Цацраг туяа өгөхгүй учир аюулгүй
* Хурдан хугацаанд хийгдэх боломжтой
* Найдвартай
* Өртөг багатай
* Жирэмсэн болон бага насны хүүхдэд ч хийх боломжтойгоороо давуу талтай юм.
Хэт авиан шинжилгээ нь хүний биеийн чухам ямар эрхтэн тогтолцоог шинжлэх гэж байгаагаас хамаарч өөр өөр төрөлд хуваагддаг.

Холбоотой нийтлэлүүд