
SAMSUNG Medical Center

Хиймэл зүрх гэж нэрлэгддэг зүүн ховдлын туслах төхөөрөмжийг 2018 оны аравдугаар сараас эхлэн Солонгост эрүүл мэндийн даатгалд хамруулсанаар эмнэлгүүдэд энэхүү хагалгаанууд идэвхтэй явагдаж байна.
Учир нь зүрхний дутагдлын сүүлчийн шатанд зүрх шилжүүлэн суулгах хагалгааг хүлээхэд хүндрэлтэй эсвэл шилжүүлэн суулгах боломжгүй үед цорын ганц найдвар болдог
Зүрх шилжүүлэн суулгах шаардлагатай өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байгаа ч төрөлт буурсан, насжилт уртассантай холбоотойгоор тархины үхжилттэй донорын тоо буурч байна. Энэ нь зүүн ховдлын туслах төхөөрмжийн үүрэг илүү чухал болсон гэсэн үг юм.
2024 оны 12-р сарын байдлаар Самсунг эмнэлэгт зүүн ховдлын туслах төхөөрөмжийн мэс засал хийлгэсэн 202 тохиолдлоос мэс заслын дараа эсэн мэнд гарах магадлал 95%, 3 жил эсэн мэнд үлдэх хувь 80% байгаа нь зүрх шилжүүлэн суулгах мэс заслын дараах эсэн мэнд үлдэх хувьтай онцын ялгаагүй байна.
Самсунг Сөүл эмнэлгийн Зүрх, тархины судасны эмнэлэг нь олон талт эмчилгээнд суурилсан хиймэл зүрхний клиникийг ажиллуулж байгаа бөгөөд 200 хагалгааны амжилтыг шинэ эргэлт болгон ашиглаж, эмчилгээний бүх явцад туршид илүү системтэй, дэвшилтэт системийг бий болгохоор төлөвлөж байна.
