
Samsung Medical Center

Улсын хоёрдугаар төв эмнэлэг Самсунг Сөүл эмнэлэгтэй хамтран “Амьд донороос Элэг шилжүүлэн суулгах мэс засал”-ыг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Самсунг Сөүл эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын баг өнгөрсөн 3 сарын 7-ноос 10-ны өдрүүдэд Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт тус эмнэлгийн “Анхны амьд донорын элэг шилжүүлэн суулгах (LDLT) мэс засaл”ыг амжилттай хийжээ.
Энэ нь 2023 оны 8-р сард байгуулсан хамтын ажиллагааны санамж бичиг (MOU) болон 2024 оны 4-өөс 6-р саруудад зохион байгуулсан Монгол эмч нарын сургалтын хөтөлбөрийн үргэлжлэл юм.
Сургалтын явцад нийт 27 эмч, сувилагчид гурван багт хуваагдан гурван долоо хоногийн турш эрхтэн шилжүүлэн суулгах, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, дүрс оношилгоо, хоол боловсруулах эрхтний эмгэг судлал, лабораторийн оношилгоо, эмгэг судлал, мэс заслын сувилагч нарын баг зэрэг чиглэлээр дадлага хийсэн.
Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг эрхтэн шилжүүлэн суулгах багийг бие даан бүрдүүлж, 2025 оноос эхлэн бүх элэгний донорын мэс заслыг дурангийн аргаар хийх үндэсийг тавьжээ.
Энэхүү мэс заслын онцлох зүйл нь Улсын хоёрдугаар төв эмнэлгийн “Анхны элэг шилжүүлэн суулгах мэс засал гэдгээсээ гадна донорын элэг тайрах мэс заслыг дурангийн арга”- аар гүйцэтгэсэн явдал юм.
Самсунг Сөүл эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн профессор Ким Жон Ман “Манай эмнэлгийн тусламжтай амьд донорын элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж, бие даах чадвартай болсон нь сэтгэл хөдөлгөм үйл явдал байлаа. Цаашид ч монгол өвчтөнүүд Монголдоо эрхтэн шилжүүлэн суулгаж, олон олон хүмүүс эрүүл энх болохын төлөө бид бүхий л дэмжлэгээ үзүүлэх болно” гэж онцоллоо.
Энэхүү амжилтад тулгуурлан Самсунг Сөүл эмнэлэг олон улсын эмнэлгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөж байна.
