Хуруу шилний үр тогтоох эмчилгээ (IVF) – Үйл явц ба шаардлага - liveagain

Хуруу шилний үр тогтоох эмчилгээ (IVF) – Үйл явц ба шаардлага
■ IVF гэж юу вэ?
IVF буюу хуруу шилний үр тогтоох эмчилгээ гэдэг нь эмэгтэй хүний өндгөн эс болон эрэгтэй хүний эр бэлгийн эсийг лабораторид хиймлээр үр тогтоон, 3–5 хоног ургуулсны дараа эмэгтэйн умайн салст давхаргад суулгаж жирэмслэх боломжийг нэмэгдүүлдэг арга юм.
■ Хэзээ IVF хийх шаардлагатай вэ?
Өндгөвчөөс умайд хүргэх гуурсууд (өндгөвчний хоолой) хоёр талаасаа битүү эсвэл тайрагдсан бол
Өндгөвчний үйл ажиллагаа эсвэл эр бэлгийн эсийн чанар маш муу байвал
Өмнө нь урагт асуудалтай төрж байсан, эсвэл олон удаа зулбасан тохиолдолд урагт хромосомын шинжилгээ хийх шаардлагатай бол
■ IVF эмчилгээний үндсэн шатууд
Өндгөн эсийг олон болгох
Эмэгтэйд тусгай дааврын тариа хийж, олон тооны өндгөн эс боловсруулна.
Өндгөн эс болон эр бэлгийн эсийг цуглуулах
Өндгөн эс боловсорсон эсэхийг шалгаж байгаад, боловсорсон үед нь HCG тариа хийнэ. Үүнээс 34–38 цагийн дараа анагаахын зүүгээр өндгөн эсийг гаргана.
Эрэгтэй нь тухайн өдөр эр бэлгийн эсээ өгч лабораторид бэлтгэнэ.
Лабораторид үр тогтоох
Өндгөн эс дээр эр бэлгийн эсийг нэмж, 18 цаг орчим байлгаж үр тогтоохыг хүлээнэ.
Хэрэв үрийн эсийн хөдөлгөөн муу байвал ICSI буюу тусгай аргаар нэг үрийн эсийг өндгөн эс рүү шууд тарина.
Үр тогтсон өндгөн эс (эмбрио)-ийг ургуулах ба суулгах
Үр тогтсон эмбриог 3–6 хоног лабораторид өсгөсний дараа эмэгтэйн умайд нарийн гуурс ашиглан суулгана.
Жирэмслэлтийг баталгаажуулах
Эмбрио суулгасны дараа умайн салстыг тогтвортой байлгахын тулд тусгай дааврын эмчилгээ хийдэг.
Суулгаснаас хойш 9–11 дэх өдөр цусны шинжилгээ авч жирэмсэн эсэхийг шалгана.
■ IVF эмчилгээний дараа анхаарах зүйлс
Сайн амарч, тайван нойр авах
Тэнцвэртэй, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх (жишээ нь: фолийн хүчил, төмөр, кальци, витамин C гэх мэт)
Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх
Холбоотой нийтлэлүүд