Цэвэршилтийн өмнө үсэрхийлсэн хөхний хорт хавдрын үед хавдрын эсийг дарангуйлагч (HR+/HER2-) болон CDK4/6 эмчилгээниий урт хугацааны хяналтын үр дүнг танилцууллаа - liveagain

Цэвэршилтийн өмнө үсэрхийлсэн хөхний хорт хавдрын үед хавдрын эсийг дарангуйлагч (HR+/HER2-) болон CDK4/6 эмчилгээниий урт хугацааны хяналтын үр дүнг танилцууллаа
🟦 Самсунг Сөүл эмнэлэг 🇰🇷
🏥 Цэвэршилтийн өмнө үсэрхийлсэн хөхний хорт хавдрын үед хавдрын эсийг дарангуйлагч (HR+/HER2-) болон CDK4/6 эмчилгээниий урт хугацааны хяналтын үр дүнг танилцууллаа 👏
Самсунг Сөүл эмнэлгийн Цус, хавдрын тэнхимийн профессор Пак Ён Хи, Ан Хы Гёнг, Ким Жи Ён, Сөүлийн Их Сургуулийн Цус, хавдрын тэнхимийн профессор Им Сок А, Солонгосын Хавдрын Эмчилгээний Судалгааны Нийгэмлэгийн хөхний хавдрын судалгааны баг нь саяхан хавдрын салбарын нэр хүндтэй сэтгүүл болох The Lancet Oncology (IF=41.6)-д Young-PEARL судалгааны II шатны клиник туршилтын нийт амьдрах хугацааны үр дүнг нийтэлжээ. Энэ нь 2019 оны дараа хоёр дахь удаагийн нийтлэл юм.
Судалгаанаас үзэхэд пальбоциклиб (CDK 4/6 дарангуйлагч) болон дааврын эмчилгээ (эксиместан, лейпрорелин) хоёрын хавсарсан эмчилгээ нь одоо байгаа хорт хавдрын эсрэг химийн эмчилгээ болох цитотоксик (капецитабин)-аас илүү удаан амьдрах хугацаа, гаж нөлөө багатай болох нь батлагдсан.
Энэхүү судалгаа нь цэвэршилтийн өмнөх хөхний хорт хавдрын эмчилгээний шинэ стандарт стратегийг танилцуулах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь ирээдүйд дэлхийн эмчилгээний удирдамжид өөрчлөлт оруулахад нөлөөлнө гэж судалгааны багийнхан мэдэгдэв.
Холбоотой нийтлэлүүд