Эрт цэвэршилтийн яг тодорхой шалтгааныг хараахан тодорхойлоогүй байгаа боловч энэ нь генетикийн нөлөөлөл, аутоиммун өвчин, хромосомын эмгэг (Тернерийн хам шинж), өндгөвчний үйл ажиллагааны алдагдалд хүргэж болзошгүй хими эмчилгээ, туяа эмчилгээ, эсвэл тодорхойгүй шалтгаан байж болно гэж үздэг.
AMH-ийн шинжилгээ хамгийн түрүүнд өгөх хэрэгтэй
Өндгөвчний үйл ажиллагаа буурах үед гол шинж тэмдэг нь сарын тэмдгийн мөчлөгт өөрчлөлт ордог.
Хэрэв өндгөвчний үйл ажиллагаанд тэнцвэргүй байдал үүсч, 30-31 хоногийн мөчлөгтэй байсан эмэгтэйн сарын тэмдэг аажмаар 27, 26, 25 хоног болж богиноссон бол өндгөвчний үйл ажиллагаа буурсан гэж сэжиглэж болно.Хоёр өндгөвчний уутанцрын тоо 5-аас бага, шинжилгээний үзүүлэлт 1.1нг/мл-ээс бага байвал өндгөвчний үйл ажиллагаа буурсан байна гэж оношлогддог.
AMH-ийн шинжилгээгээр өндгөвчний үйл ажиллагаа буурсан ч сарын тэмдэг ирэхгүй болсон биш бол байгалийн жамаар жирэмслэхийг оролдож болно. Хэдийгээр сарын тэмдэг ирэхгүй, эрт үеийн цэвэршилт байсан ч зарим тохиолдолд Суперовуляци өдөөж, байгалийн жирэмслэхийг оролдох боломжтой байдаг ч ийм тохиолдолд IVF хийх нь жирэмслэлт илүү амжилттай болдог.
