
Тодорхойлолт : Өндгөвч нь умайн хоёр талд байрлах нөхөн үржихүйн даавар ялгаруулагч эм бэлгийн хос булчирхай бөгөөд өндгөн эс болон үр хөврөлийг хадгалах үүрэгтэй ба энд үүссэн хорт хавдрыг өндгөвчний хорт хавдар гэнэ.

Ангилал : Гистологын бүтэцээр нь өндгөвчний эпителийн эсийн хавдрыг эсийн хэлбэрийн дагуу нарийвчилсан ангилдаг.
• Хучуур эдийн ийлдэст хорт хавдар (Serous carcinoma)
• Салслаг хорт хавдар (Mucinous carcinoma)
• Эндометрийн өндгөвчний хорт хавдар (Endometroid carcinoma)
• Өнгөгүй эсийн хорт хавдар (Clear cell carcinoma)
• Бреннерийн хавдар (Malignant brenner tumor)
• Ялгаралгүй өмөн буюу хорт хавдар (Undifferentiated carcinoma)
• Хучуур эдийн ангилагдаагүй хорт хавдар (Unclassified Carcinoma)

Эрсдэлт хүчин зүйлс
• “BRCA1”, “BRCA2” буюу “полипын бус гаралтай бүдүүн гэдэсний хорт хавдрын генийн” -ийн хувирал
• Ар гэрийхэн дунд өндгөвчний хорт хавдраар өвчлөж байсан тохиолдолд
• Гормон орлуулах эмчилгээ хийлгэх

Шинж тэмдэг
Аарцагны хөндий болон хэвлийн өвдөлт, хоол идэх үед бараг идээгүй байж амархан цадах, гэнэт шээс хүрч шээс алдах, ойр ойр шээс хүрэх мэдрэмж төрөх зэрэг

Шинжилгээ оношилгоо:
• Эхо : Өндгөвчөнд үүссэн хавдар нь хатуу биет болох эсвэл шингэн эсэхийг тодорхойлох
• Комьпютер томографи (КT): Хорт хавдрын хэмжээ, цар хүрээ, тунгалгийн булчирхайн томролт, бөөр, давсаг, шулуун гэдэс зэрэг хүрээлэн буй эд, эрхтэн рүү нэвчиж хальсан эсэхийг, мөн элэг зэрэг бусад эрхтэнд үсэрхийлэл үүссэн эсэхийг тодорхойлох
• Соронзон резонансын дүрслэл (MRI): MRI-ийг өндгөвчний хорт хавдрын анхан шатны оношилгоонд ашиглагддаггүй бөгөөд тархи, нугас зэрэг бусад эрхтэнд тархсан эсэх, хүрээлэн буй эдэд нэвчилтийн түвшин хэр зэрэг байгааг тодорхойлох зорилгоор хийгддэг.
• Бүдүүн шулуун гэдэсний дуран: Өндгөвчний хорт хавдар бүдүүн шулуун гэдэст үсэрхийлэл тархалт байгаа эсэхийг тодорхойлох
• Позитрон эмиссын томограф буюу позитрон ялгаруулах цацраг туяаны шинжилгээ (PET): Биений бусад хэсэгт хавдрын тархалт байгаа эсэхийг тодорхойлох
• Хэвлийн хөндийн дуран: Хэвлийн хөндийгөөр дуран оруулан өндгөвч болон эргэн тойрон дахь эд эсийн нөхцөл байдлыг нүдээр шууд харан шалгаж, хавдар байх сэжигтэй хэсгээс эдийн шинжилгээ хийх боломжтой бөгөөд хэвлийн хөндийн шингэнээс дээж аван эсийн шинжилгээг хийсэнээр хорт хавдрыг илэрүүлэх болон баталгаажуулах мөн хавдрын төрөлийг тодорхойлохд тустай шинжилгээ юм.
• Хавдрын маркерын үзүүлэлт: Өндгөвчний хорт хавдрын эсийн гадаргуу дээр үүсч, цус руу ялгардаг CA 125 хэмээх бодис нь хавдрын маркер байдлаар ашиглагддаг бөгөөд хорт хавдрын өвчлөлийг оношлох, хянан ажиглахд нэн чухал үүрэгтэй үзүүлэлт юм.

Хавдрын үе шат
• 1-р шат: Хорт хавдар нэг өндгөвч эсвэл хоёр өндгөвчөнд үүссэн үед
• 2-р шат: Хорт хавдар нь өндгөвчнөөс хальж, аарцагны хөндийн умай, умайн гуурс хоолойд тархаж үсэрхийлсэн боловч хэвлийн хөндийн бусад эрхтнүүдэд тархаагүй тохиолдолд
• 3-р шат: Хорт хавдар нь хэвлийн хөндийн эрхтэнгүүдэд (элэг, бүдүүн гэдэс, нарийн гэдэс, хэвлийн хөндийн тунгалагын булчирхай) тархсан тохиолдолд
• 4-р шат: Хорт хавдар хэвлийн хөндийгөөс хальж биеийн дээд хэсэг болох тархи, уушиг, хүзүүний эргэн тойрны тунгалгын булчирхайнд үсэрхийлсэн тохиолдолд

Эмчилгээ:
• Мэс засал: Хамгийн ерөнхий түгээмэл эмчилгээ бол умай болон хоёр өндгөвч, умайн гуурсан хоолойг тайрч авах мэс засал байдаг боловч хавдрын явц болон ирээдүйд жирэмслэх төлөвлөлтийн байгаа эсэхээс шалтгаалан мэс засал хийх эсэхийг шийдвэрлэн тодорхойлдог. Хавдрыг аль болох боломжит хэмжээнд бүхэлд нь авах нь өвчтөний тавиланг дээшлүүлэхд тустай байдаг.
• Химийн эмчилгээ: Химийн эмчилгээ нь бие махбод дахь хорт хавдрын эсүүдэд цусаар дамжиж орсоноор хорт хавдрын эсүүдийг дарангуйлан устгаж өгөхийн зэрэгцээ хорт хавдрын эсийн өсөлтийг зогсоох үйлчилгээтэй.