❓Хожуу насандаа хэд хэдэн удаа IVF (үр шилжүүлэн суулгах ажилбар) хийлгэж бид хүүхдээ олж авсан. - liveagain

❓Хожуу насандаа хэд хэдэн удаа IVF (үр шилжүүлэн суулгах ажилбар) хийлгэж бид хүүхдээ олж авсан.

Эрүүл өсөж байсан хүүхэд маань нэг өдөр ханиад хүрч, ойролцоох эмнэлэгт очсон.
Эмч хүүхдийн аман дахь хөхрөлт болон цусны шинжилгээний бүх үзүүлэлтийг хараад том эмнэлэгт очихыг зөвлөсөн.
Эмчийн үгэнд цочирдож, яаралтай их сургуулийн эмнэлэгт очиход ясны чөмөг болон ясны эдийн шинжилгээ хийх шаардлагатай гэж хэлсэн.
18 сартай хүүхэд “Ээжээ, ээжээ, өвдөж байна” гэж уйлахад миний зүрхийг хэн нэгэн зүсэж байгаа мэт санагдсан.
Шинжилгээний үр дүнд хүнд хэлбэрийн нөхөн сэргээгдэхгүй цус багадалт гэж оношлогдсон.
Профессор цус төлжүүлэгч үүдэл эсийн шилжүүлэн суулгах шаардлагатай тул хадгалсан хүйсийн цус байгаа эсэхийг асуусан.

🆘Төрөх үедээ эргэлзэж байсан ч хадгалуулсан хүйсийн цус маань санаанд орж, тэр даруй Ча эмнэлгийн гэр бүлийн хүйсийн цусны банк болох iCord руу залгасан.
Утсаар ярьсан зөвлөхийн үгс ямар ч үгнээс илүү надад их хүч өгсөн.
“Та, одооноос санаа зоволгүй, хариуцсан эмчтэйн холбоод үзлэгийн цаг аваад өгий эмчдээ үзүүлэхэд болно. Хүүхэд нь хурдан эдгэрэхийг хүсэн ерөөе.”
Хүйсийн цусны цус төлжүүлэгч үүдэл эс шилжүүлэн суулгах ажилбар амжилттай болж, хамгийн их санаа зовоож байсан ялтас эсийн хэмжээ ч хэвийн болсон.

❤️Олон цагийн турш хийлгэх шаардлагатай байсан иммуноглобулины тарилга, удаан хугацаанд уух шаардлагатай байсан эмүүд ч одоо хэрэггүй болсон.
Би үнэхээр азтай байжээ. Аль болох хурдан хүйсийн цусны шилжүүлэн суулгах эмчилгээг хийлгэж чадсан минь, мөн хүйсийн цус маань аюулгүйгээр сайн хадгалагдаж байсан нь хамгийн том зол завшаан байлаа.

👨‍👩‍👧Өөрийн биеэр мэдэрсний дараа хүйсийн цус миний хувьд нуугдмал эрдэнэ байсан гэдгийг ойлгосон.
Хүйсийн цус бол хэн нэгэнд зайлшгүй хэрэгтэй, ирээдүйн өндөр үнэ цэнтэй амьдралын эх үүсвэр юм.

Холбоотой нийтлэлүүд