🎉2025 оны 1-р сарын 1-ний өдөр Солонгос улсын анхны шинэ оны хүүхдүүд болох гурван эрэгтэй хүүхэд **Ча эмнэлэгт шөнийн 00:00 цагт мэндэлжээ. - liveagain

🎉2025 оны 1-р сарын 1-ний өдөр Солонгос улсын анхны шинэ оны хүүхдүүд болох гурван эрэгтэй хүүхэд **Ча эмнэлэгт шөнийн 00:00 цагт мэндэлжээ.
👩‍🍼“Анхны хүүхэд” гэдэг нь шинэ оны эхний минутуудад мэндэлсэн хүүхдийг хэлдэг.
Шинэ оны эхний өдөр Ча эмнэлгийн төрөх тасгийн өмнө гурван хүүхдийн чанга дуутай уйлах чимээгээр дүүрэн байлаа. Дурсгалт зурэг авах үеэр “Дингүри” хүү нүдээ нээсэн нь хөгжилтэй мөч болов. 🙂
Төрсөн хүүхдүүдийн эцэг эхчүүд “Эрүүл саруул хүүхдээ өлгийдөн авч чадсанд ихэд баяртай байна. Бидэнд тусалж, хичээл зүтгэл гаргасан эмч нартаа чин сэтгэлээсээ талархаж байна” гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.♥️
👩‍❤️‍👨 Кан У Сок/Динггүлигийн аав :
Гэрлэсэнээсээ 10 жилийн дараа ирсэн хүүхэд маань үнэхээр баяртай, аз жаргалтай өдөр болж байна. Эрүүл саруул төрсөн Динггүли, төрсөн нь ч бас ерөөл юм, тиймээс бүх зүйлээ хийсэн.”
Холбоотой нийтлэлүүд