🏆Дайанагийн түүх – Хайр, найдвар, тэвчээрийн үр шим - liveagain

🏆Дайанагийн түүх – Хайр, найдвар, тэвчээрийн үр шим
2025 оны 3-р сард, Дайанагийн онцгой түүх Сөүл хотын Каннам дүүргийн Эмнэлгийн аялалын төвөөс зохион байгуулсан “Гадаад өвчтөний түүх” уралдаанд шалгарч, түүний амьдралын нэгэн чухал мөч тэмдэглэгдэн өнгөрлөө.
🟧CHA Medical center 🇰🇷
<Дайанагийн гайхамшигт аялал>
🇺🇸Дайана нь АНУ-ын армид алба хааж буй нөхрийн хамт Солонгост ирсэн бөгөөд тэд удаан хугацаанд хүлээсэн үрийн зулай үнэрлэх мөрөөдлөө биелүүлэхээр КаннамЧа эмэгтэйчүүдийн эмнэлгийн үр шилжүүлэн суулгах төвийг зорьжээ.
АНУ-д 5 жилийн турш байгалийн аргаар болон хэд хэдэн удаагийн хиймэл үр тогтоолтоор жирэмслэхийг оролдсон ч амжилтад хүрээгүй тэд, Солонгост ирснээр шинэ итгэл найдвар төрж, эцэст нь Ча эмнэлэгт анхны шилжүүлэн суулгалтаар хоёр ихэр үртэй болсондоо хязгааргүй баярласан юм.
👩‍⚕️Түүний жирэмслэлт амар байсангүй — элэгний үзүүлэлт, цусны сахарын асуудлууд тулгарч, олон мэргэжлийн эмч нарын хамтын хяналтад орсон ч, тэрбээр хоёр хүүхдийнхээ төлөө ямар ч бэрхшээлийг тэвчиж, сахилга баттай амьдралын хэв маягийг сонгосон билээ.
👩‍👩‍👧‍👦Түүний уйгагүй хичээл зүтгэл, эмч нарын халамжит туслалцааны ачаар 2025 оны 1-р сард Дайана хоёр эрүүл, өхөөрдөм ихэр хүүхдээ амжилттай төрүүлжээ.
❤ Энэхүү сэтгэл хөдөлгөм түүх нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж, уралдаанд ялалт байгуулснаар, Дайанагийн гэр бүлд зориулсан бяцхан баяр, бэлэг гардуулах үйл ажиллагаа боллоо. Нөхөр болон түүний хоёр бяцхан хүүгийн хамтаар тэд баярт мөчөө бусадтай хуваалцаж, инээд хөөрөөр дүүрэн, дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн юм.
🙏Бидний зүгээс хайр дүүрэн энэхүү гэр бүлд ирээдүйд нь зөвхөн аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе — хаана ч байсан тэдний зүрх сэтгэл үргэлж хамт байж, амьдрал нь гэрэл гэгээтэй, дулаахан байг!

Холбоотой нийтлэлүүд