Бамбайн хорт хавдрын эмчилгээнд хувь хүнд тохирсон иодын эмчилгээ хэрэгтэй
Самсунг Чанвон эмнэлгийн дотоод шүүрлийн эмч профессор Ким Хе Ин, Самсунг Сөүл эмнэлгийн дотоод шүүрлийн эмч профессор Ким Тэ Хёк, цөмийн анагаах ухааны профессор Чой Жүн Ён нарын судалгаагаар:
Бамбай булчирхайн хорт хавдартай, тунгалгийн зангилааны бүрхүүлийг нэвтэлсэн (extranodal extension) өвчтөнүүдэд бүгдэд нь өндөр тунтай иодын туяа эмчилгээ заавал хийх шаардлагагүй нь тогтоогдсон.
Хавдар 4 см-ээс том, тунгалгийн зангилааны үсэрхийлэл 5-аас дээш, TG хэмжээ 10ng/ml-аас өндөр зэрэг өндөр эрсдэлтэй тохиолдолд л өндөр тун илүү үр дүнтэй байсан.
Иймээс өвчтөний эрсдэл, байдлыг харгалзсан тунгийн тохируулга бүхий хувь хүний эмчилгээний хандлага чухал болохыг онцолсон ажээ.

2025 оны Онлайн зөвлөгөө (Үнэ төлбөргүй)

SAMSUNG Medical Center

HanGil Eye Hospital

Солонгосын Эрүүл Мэндийн Хөгжлийн Агентлаг-аас хэрэгжүүлж буй төсөл Гадаад өвчтөнүүд Солонгос эмчтэй онлайнаар холбогдож, урьдчилсан болон эмчилгээний дараах зөвлөгөө, хяналтыг үнэ төлбөргүй авах боломжтой боллоо.
[Хариуцагч байгууллага]
БНСУ-ын Эрүүл мэндийн хөгжлийн агентлаг
[Төсөл хэрэгжүүлэгч байгууллага]
LiveAgain ХХК
[Хамтрагч байгууллагууд]
Самсунг Сөүл эмнэлэг / Хангил нүдний эмнэлэг