- liveagain

🟦Samsung Medical Center 🇰🇷

<<цусны хорт хавдрын эмчилгээ>>
Самсунг эмнэлэг 2️⃣0️⃣0️⃣ дахь CAR T- cell Therapy буюу эсийн эмчилгээ👏 👏 👏
Самсунг Сөүл эмнэлэг нь Солонгостоо анх удаа CAR T-эсийн эмчилгээний төв байгуулж, олон салбарыг хамарсан эмчилгээний системийг ажиллуулж байна.
Голчлон Цус, Хавдрын тасаг болон Хүүхдийн тасгын эмч, тус салбарын мэргэшсэн сувилагчидтай хамтран өвчтөнүүдэд эмчилгээ хийж байна.
Самсунг эмнэлэг нь CAR T-эсийн эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдэд зориулсан системчилсэн тусламж үйлчилгээний тогтолцоог бий болгож, Оношлогоо шинжилгээ, мэдрэл, халдварт өвчин, эрчимт эмчилгээний тасгуудыг хамарсан олон талт эмчилгээ хийх замаар эмчилгээний үр дүнг сайжруулахыг эрмэлзэж байна.
CAR T-эстэй холбоотой олон улсын 2-р шатны эмнэлзүйн судалгаагаар эмчилгээний үр дүн 52%-тай гарсан бөгөөд үүнтэй харьцуулахад Самсунг Сөүл эмнэлэг 59% буюу илүү өндөр үзүүлэлттэй байна.
Өнгөрсөн жил Тайваний үндэсний их сургуулийн эмнэлгийн Хүүхдийн цусны эмгэг, хавдар судлалын тэнхимийн эрхлэгч Яо Мин болон холбогдох хүмүүс Самсунг эмнэлэгт зочилж, CAR T-эсийн эмчилгээний талаарх “Know How” талаар асууж туршлага солилцсон.
Тус төвийн захирал Ким Үон Сок хэлэхдээ, “Солонгост анх удаа CAR T-эсийн эмчилгээг эхлүүлснээр зогсохгүй, CAR T-эсийн эмчилгээгээр тэргүүлэгч төв болгоно. Ингэснээр олон төрлийн эмчилгээний аргыг нэвтрүүлж цусны хорт хавдартай өвчтөнүүдэд илүү сайн эмчилгээ хийхийн төлөө хичээх болно” гэжээ.

Холбоотой нийтлэлүүд