Нийгмийн шалтгаант өндгөн эсийн хөлдөөх гэж юу вэ?
Гэр бүлгүй эмэгтэйчүүд ирээдүйд жирэмслэх боломж буурахаас сэргийлж, залуу насандаа өндгөн эсээ урьдчилан хөлдөөж хадгалах арга юм. Эмэгтэйчүүдийн жирэмслэх чадвар 35 наснаас хойш огцом буурдаг тул, хожим жирэмслэхийг хүсвэл энэ нь чухал арга болдог.
Хэнд тохиромжтой вэ?
.Эрт цэвэрших эрсдэлтэй эмэгтэйчүүд
.Гэрлэх нас хойшилж буй 30–40 насны эмэгтэйчүүд
.Эрүүл байхдаа өндгөн эсээ хадгалаад хожим жирэмслэхийг хүсэгчид
.Хими, туяа эмчилгээний улмаас өндгөвчний үйл ажиллагаа алдагдах эрсдэлтэй хавдартай эмэгтэйчүүд
.Өндгөвчийн мэс засал хийлгэсэн гэр бүлгүй эмэгтэйчүүд
шатлал:
Сарын тэмдгийн ирсэн өдрөөс 6–9 хоног тариа тарина
Тариа тариад дуусаад 2 хоногийн дараа өндгөн эс хураана
Соруулж авсан өндгөн эсийг хөлдөөн хадгална
Өндгөн эсийн соруулж авах ажилбар:
Үтрээний хэт авиан хяналтын дор тусгай зүү ашиглан өндгөвчнөөс өндгөн эсийг сорж авах процедур юм. Энэ үйлдлийг унтуулгын мэдээ алдуулалт хийдэг тул өвдөлт мэдрэгдэхгүй. Нийтдээ ойролцоогоор 10 минут зарцуулдаг.
