» 🌟 ЧАҮМ ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨВД ШИНЭ PBM ЭМЧИЛГЭЭ НЭВТЭРЛЭЭ! 🌟

🌟 ЧАҮМ ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨВД ШИНЭ PBM ЭМЧИЛГЭЭ НЭВТЭРЛЭЭ! 🌟

Чаүм Эрүүл амьдралын төвд эс нөхөн төлжүүлэх, өвдөлт намдаах, арьс нөхөн сэргээх зэрэг олон талын ашиг тустай хамгийн сүүлийн үеийн PBM (Photobiomodulation) эмчилгээний төхөөрөмжийг нэвтрүүллээ.

💡 PBM гэж юу вэ?
Бага эрчимтэй гэрлийн долгионоор эс дэх митохондрийг идэвхжүүлж, ATP энерги ялгаруулан нөхөн төлжилт, үрэвслийн бууралт, байгалийн эдгэрэлтийг дэмждэг инвазив бус эмчилгээ юм.
💎 PBM-ийн үндсэн ашиг тус
✔️ Шарх хурдан эдгэрнэ, халдварын эрсдэл багасна
✔️ Үе мөчний өвдөлт, артритийн үед үр дүнтэй
✔️ Арьсны уян хатан чанар, коллаген үүсэлтийг дэмжинэ
✔️ Хөхрөлтгүй, өвдөлт багатай, гаж нөлөө бага
✔️ Нойргүйдэл, архаг ядаргаа, дархлаа сулралт зэрэгт тустай
✔️ Цусны эргэлтийг сайжруулж, хөл гарын хүйтэн мэдрэмжийг багасгана
👩‍⚕️ Эмчийн зөвлөгөөтэй, хувь хүнд тохирсон PBM эмчилгээ
PBM эмчилгээ нь мэргэжлийн эмчийн зөвлөгөө, нарийн оношилгоотой хамт хийгдсэнээр илүү аюулгүй бөгөөд үр дүнтэй байдаг.
⠀
Та өөрт тохирсон PBM эмчилгээг авахын тулд Чаүм эмч нартай холбогдоорой!

Холбоотой нийтлэлүүд