Өндгөвчний олон уйланхайт хам шинж буюу PCOS гэж юу вэ?
2025-08-02
Өндгөвчний олон уйланхайт хам шинж (ӨОУХШ) буюу polycystic ovary syndrome (PCOS) нь эмэгтэйчүүдийн дунд өргөн тохиолддог дааврын үйл ажиллагааны алдагдал бөгөөд нийт эмэгтэйчүүдийн 5-10%-д тохиолддог. Хам шинж гэдэг нь олон үйл ажиллагааны алдагдал хавсрахыг хэлдэг. Тиймээс ӨОУХШ-тэй эмэгтэй бүрд ижилхэн шинж тэмдэг илэрдэггүй. ӨОУХШ гэсэн онош тавихын тулд дараах шинж тэмдгээс 2-3 нь тодорхойлогдох ёстой. Үүнд өндгөн эс гадагшлахгүй байх (ановуляц), эр бэлгийн даавар тестостероны хэмжээ удаан хугацаанд өндөр байх (гиперандрогенизм), өндгөвчинд олон тооны жижиг уйланхай (полицист) үүсэх
ӨОУХШ-ийг хэрхэн оношлох вэ?
ӨОУХШ-ийг оношлохын тулд эмч асуумж авч, бодит үзлэг хийж, хэт авиан шинжилгээ болон цусны шинжилгээ хийнэ.
Ийм эмгэгтэй эмэгтэйчүүдэд сарын тэмдэг алдагдах, удаан хугацаанд ирэхгүй байх, жирэмсэлж чадахгүй байх нь элбэг. Мөн илүүдэл жинтэй, үсжилт ихтэй, батгашилттай байх тохиолдлууд байдаг. Хэт авиан шинжилгээнд өндгөвч том, олон тооны жижиг уйланхайтай байна. Цусны шинжилгээнд сахарын хэмжээ ихэссэн, өөх тосны солилцооны алдагдалтай, эрэгтэй бэлгийн дааврын хэмжээ ихэссэн байдаг.
ӨОУХШ-тэй эмэгтэйчүүдэд ямар эрсдэл байдаг вэ?
Ийм эмгэгтэй эмэгтэйд өндгөн эс тогтмол үүсч гадгашлахгүй байх нь эрсдэл болдог. Өндгөн эс гадагшлахгүйгээс дааврын солилцоонд өөрчлөлт орж улмаар эстроген дааврын ихсэлттэй холбоотой умайн салст зузаарч, сарын тэмдэгтэй холбоогүйгээр цус эмгэг байдлаар гардаг. Энэ нь цаг хугацааны явцад умайн хавдрын өмнөх өөрчлөлтийг үүсгэж болно.
ӨОУХШ-тэй эмэгтэйчүүдэд бодисын солилцооны хам шинж үүсэх нь элбэг байдаг. Үүнд таргалах, өөх тосны солилцооны алдагдал, даралт ихсэх, инсулин тэсвэржилт үүсэх зэрэг орно. Эдгээр шинж тэмдэг нь зүрх судасны эмгэгийн эрсдэлийг нэмэгдүүлдэг тул зайлшгүй анхаарах хэрэгтэй.
ӨОУХШ-тэй эмэгтэйчүүдийн үргүйдлийг хэрхэн эмчлэх вэ?
Үргүйдлийн эмчилгээний гол арга нь өндгөн эс боловсрохгүй байгааг эмчлэх юм. Эхний сонголтод эмийн эмчилгээг хийдэг ба хэрэв эмийн эмчилгээ амжилтгүй болбол өндгөн эсийг гадагшлуулах тариа болон бусад аргыг хавсарч хэрэглэдэг. Эдгээр эмчилгээг зөвхөн эмчийн нарийн хяналтанд хийлгэдэг заалттай.
Илүүдэл жинтэй эмэгтэй жингээ хасах нь өндгөвчний үйл ажиллагааг тэнцвэржүүлэх, үргүйдлийг эмчлэх боломжийг нэмэгдүүлдэг. Мөн инсулин тэсвэрт байдлыг эмчлэхэд өндгөн эсийн боловсролт сайжирдаг.
Жирэмслэх төлөвлөгөөгүй байгаа ӨОУХШ-тэй эмэгтэйг хэрхэн эмчлэх вэ?
Хэрэв ӨОУХШ-тэй эмэгтэй жирэмслэх төлөвлөгөөгүй байгаа бол жирэмслэлтээс хамгаалах дааврын эмийг ихэвчлэн хэрэглэдэг. Жирэмслэлтээс хамгаалах дааврын эмийн нөлөөгөөр үсжилт, батгашил ихэнх тохиолдолд арилдаг. Үүнээс гадна сарын тэмдгийг тогтворжуулах, жирэмслэлтээс хамгаалах, зарим хорт хавдраас сэргийлэх давуу талуудтай. Мөн инсулины тэсвэрт байдлыг эмчилснээр бодисын солилцооны хам шинж үүсэхс болон хүндрэхээс сэргийлдэг.
Үсжилт ба батгашлыг эр бэлгийн даавар бууруулах зарчмаар засдаг. Мөн илүүдэл үсийг лазер, гуужуулагч хэрэглэж шинж тэмдгийг засаж болно. Хэрэв эмэгтэй илүүдэл жинтэй бол жингээ бууруулах нь чихрийн шижин өвчин, эр бэлгийн андроген дааврын хэмжээг бууруулахад тустай байдаг.
ӨОУХШ-ийн эмчилгээ тухайн эмэгтэй бүрийн илэрч буй шинж тэмдэгт нийцсэн байх шаардлагатай байдаг тул Та өөрийн эмчтэйгээ ярилцаж, зөвхөн танд тохирох хамгийн оновчтой эмчилгээг сонгоорой.
Сайн байна уу? Өнөөдөр та бүхэндээ өндгөвчний хорт хавдарын талаар мэдээлэл хүргэж байна.
2025-08-02
Өндгөвчний хорт хавдар гэж юу вэ?
Өндгөвч нь умайн хоёр талд байрлах бөгөөд өндгөн эсийг үйлдвэрлэх, сарын тэмдгийн үйл ажиллагааг зохицуулдаг бэлгийн дааврыг ялгаруулах үүрэгтэй зуувин хэлбэртэй жижиг булчирхай юм.
Өндгөвчний хорт хавдар нь эхэн шатандаа шинж тэмдэг илэрдэггүй тул оношлогдохгүй явсаар ихэнх тохиолдол нь хожуу шатандаа оношлогддог. Монгол улсад эмэгтэйчүүдийн зонхилон тохиолдох хавдрын өвчлөлийн 7-рт, хорт хавдрын шалтгаант нас баралтын 9-рт өндгөвчний хорт хавдар ордог. Өндгөвчний хавдар нь 50-60 насны эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл (85%) тохиолддог.
Илрэх шинж тэмдэг
Дараах шинж тэмдгүүдийн аль нэг нь сүүлийн 1 жилийн дотор шинээр илэрч, сард 12-оос дээш удаа илэрвэл эмэгтэйчүүдийн эмчид хандаж үзлэг, шинжилгээг хийлгэх шаардлагатай.
Хэвлий гэдэс дүүрэх
Сарын тэмдэг алдагдах, үтрээнээс цус гарах
Хоол идэхэд хүндрэлтэй эсвэл хурдан цадсан мэт мэдрэмж төрөх
Нуруу, хэвлийн доод хэсгээр өвдөх
Ядарч сульдах
Биеийн жин буурах
Бэлгийн хавьтлын үед өвдөх
Өтгөн хатах
Өндгөвчний хорт хавдрын оношилгоо
Хэрвээ танд өндгөвчний хавдрын сэжигтэй шинж илэрвэл эмчид хандаж үзлэг шинжилгээг хийлгэх шаардлагатай. Үүнд:
Аарцгийн үзлэг: Үтрээний үзлэг буюу дотуур үзлэг
Цусны шинжилгээ: Өндгөвчний хорт хавдрын CA-125 маркерыг цусанд үзнэ.
Үтрээний хэт авиан оношилгоо
Компьютер томографи, MRI шинжилгээ
Хэрвээ өндгөвчинд ямар нэгэн эмгэг өөрчлөлт илэрч мэс засалд орсноор биопсийн шинжилгээ (эдийн шинжилгээ) хийснээр өндгөвчний хорт хавдар оношлогдох тохиолдол байдаг.
Сайн байна уу? Өнөөдөр та бүхэндээ төрөх эмнэлгийн талаар мэдээлэл хүргэж байна.
2025-08-02
Төрөх эмнэлэг сонгохдоо юунд илүү анхаарах хэрэгтэй вэ?
Эх, хүүхэд эрүүл төрөхийн тулд төрөх эмнэлгийг сонгохдоо жирэмсний хяналт сайтай, чадвартай эмнэлгийг сонгох хэрэгтэй. Дараах мэдээллийг уншаарай.
Та бүхэн сонирхож үзээд асуулж лавлах зүйл байвал чат болон утсаар мэдээлэл аваарай~🙂
🇰🇷 СНА UNIVERSITY MEDICAL CENTER
🔴Oнлайн үзлэг (telemedicine)
🟡Үргүйдэл
🟢Эмэгтэйчүүдийн хавдрын төв
🔵Эмэгтэйчүүдийн эмнэлэг
🟣Chaum VIP эрүүл мэндийн үзлэгийн төв
⏰ Даваа-Баасан (08:30-17:30)
🏢 БЗД, 26-р хороо, САКУРА Товер 606 тоот
☎️ 8904-0580, 8904-8282
Сайн байна уу? Өнөөдөр та бүхэндээ Ча эмнэлгийн Чаум эх, нярайн сувиллын талаарх мэдээллийг хүргэж байна.
2025-08-02
Та бүхэн сонирхож үзээд асуулж лавлах зүйл байвал чат болон утсаар мэдээлэл аваарай~🙂
🇰🇷 СНА UNIVERSITY MEDICAL CENTER
🔴Oнлайн үзлэг (telemedicine)
🟡Үргүйдэл
🟢Эмэгтэйчүүдийн хавдрын төв
🔵Эмэгтэйчүүдийн эмнэлэг
🟣Chaum VIP эрүүл мэндийн үзлэгийн төв
⏰ Даваа-Баасан (08:30-17:30)
🏢 БЗД, 26-р хороо, САКУРА Товер 606 тоот
☎️ 8904-0580, 8904-8282
Сайн байна уу? Өнөөдөр та бүхэндээ Ча эмнэлгийн Эрүүл мэндийн үзлэгийн талаарх танилцуулж байна.
2025-08-02
Та бүхэн сонирхож үзээд асуулж лавлах зүйл байвал чат болон утсаар мэдээлэл аваарай~🙂
🇰🇷 СНА UNIVERSITY MEDICAL CENTER
🔴Oнлайн үзлэг (telemedicine)
🟡Үргүйдэл
🟢Эмэгтэйчүүдийн хавдрын төв
🔵Эмэгтэйчүүдийн эмнэлэг
🟣Chaum VIP эрүүл мэндийн үзлэгийн төв
⏰ Даваа-Баасан (08:30-17:30)
🏢 БЗД, 26-р хороо, САКУРА Товер 606 тоот
☎️ 8904-0580, 8904-8282
📍PGT шинжилгээ гэж юу вэ?
2025-08-02
“Үргүйдэл, "Үр зулбахаас сэргийлэх, эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд " уг шинжилгээг яагаад хийлгэх шаардлагатай вэ?
Өндгөн эсийн нөөц AMH даавар
2025-08-02
Анти-Мюллерийн даавар буюу AMH нь өндгөвчний уутанцрын эсүүдээр үүсгэгддэг. Өндгөвчний уутанцар нь шингэнээр дүүрсэн уут бөгөөд уут бүрт өндгөн эс байдаг. AMH нь эмэгтэй хүний өндгөвчний нөөцтэй, өөрөөр хэлбэл түүний уутанцарт хэдэн өндгөн эс үлдсэнтэй холбоотой байдаг.
AMH дааврын түвшин бага байвал өндгөвчний нөөц бага байна гэсэн үг. AMH нь зөвхөн өндгөн эсийн тоотой холбоотой болохоос өндгөн эсийн чанараас хамаардаггүй.
Жирэмслэхийн тулд AMH-ийн түвшинг хэвийн байлгах нь чухал.
Олон уйланхайт өндгөвчний синдромтой (PCOS) эмэгтэйчүүдийн өндгөвчний уутанцрын хэмжээ өндөр байдаг тул AMH түвшин ч өндөр байдаг нь асуудал үүсгэдэг. PCOS-тэй эмэгтэйчүүдэд өндөр түвшинд байдаг инсулин нь AMH-ийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг гэж үздэг.
AMH-ийн түвшин буурахад юу нөлөөлдөг вэ?
- Нийтлэг шалтгаан бол нас юм.
35 наснаас хойш AMH-ийн түвшин аяндаа буурч эхэлдэг.
- Байнгын стресстэй байх нь эмэгтэй хүний AMH-ийг бууруулдаг.
- Эндометриозын улмаас мэс засал хийлгэсэн эсвэл өндгөвчний уйланхайг авахуулсан бол мөн AMH буурч болно.
- Д аминдэмийн хэмжээ бага байх
- Таргалалт
- Тамхины хэт их хэрэглээ
- Байгаль орчны хорт бодист өртөх
- Генетикийн хүчин зүйл
- Ауто дархлааны өвчин
- Хорт хавдрын эмчилгээ зэрэг нь AMH-ийн түвшин буурахад нөлөөлдөг.
AMH-ийн түвшин таны наснаас хамааран өөр өөр байдаг. Эмэгтэйчүүдийн хувьд AMH-ийн түвшин өсвөр насандаа нэмэгдэж, 25 орчим насанд дээд цэгтээ хүрдэг. Үүний дараа AMH-ийн түвшин аяндаа буурдаг.
AMH-ийн дундаж түвшин насжилтаар:
30-аас доош нас- 2.91
30–34 нас- 2.42
35–37 нас- 2.03
38-40 нас- 1.50
41–42 нас- 0.92
42-оос дээш нас- 0.59
Ерөнхий:
Дундаж: 1.0 нг/мл-ээс 3.0 нг/мл хооронд.
Бага: 1.0 нг/мл-ээс бага.
Хэт бага: 0.4 нг/мл.
PCOS-ийг илтгэх AMH түвшин:
4.0 нг/мл-ээс дээш.
Эмчилгээ:
Ихэвчлэн бага AMH-ийн тусгай эмчилгээ байдаггүй боловч амьдралын хэв маягийг удирдан чиглүүлж, витамин, нэмэлт тэжээл хэрэглэснээр жирэмслэх үр дүн сайжирна.
- Хүн зөв хооллолттой, илчлэг багатай, уураг ихтэй байх ёстой. Хоолны дэглэмд шинэ ногоо, жимс жимсгэнэ заавал байлгах.
- Өдөрт дор хаяж 40 минут хангалттай дасгал хийх. Иогийн дасгалаар цусан хангамжаа сайжруулж, тархи, оюун санаагаа тайвшруулж стрессээс ангижрах.
- Тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэхээс бүрэн татгалзах шаардлагатай.
- Витамин-D, Коэнзим Q10, Фолийн хүчил, Omega-3 нэмэлтүүд нь AMH багатай эмэгтэйчүүдэд сайн үр дүн өгдөг байна.
Сайн байна уу? Өнөөдөр та бүхэндээ Эрэгтэй үргүйдлийн шалтгааны талаарх мэдээлэл хүргэж байна.
2025-08-02
ЭРЭГТЭЙ ҮРГҮЙДЭЛД ХҮРГЭДЭГ НОТЛОГДСОН ҮНДСЭН ШАЛТГААНУУД
1. Төмсөгний шалтгаантай
Төрөлхийн – төмсөг байхгүй, эсвэл генийн өөрчлөлттэй
Олдмол - төмсөгний гэмтэл, төмсөг мушгирах, төмсөгний хавдрууд, туяа эмчилгээний дараа
2. Төвийн гаралтай буюу өнчин тархи тархины хавдар (гипоталамогипофизарные-Синдром Каллмана) гиперпролактинеми /хөхний сүү үүсэлтийг дэмждэг даавар цусанд ихсэх/ гэх мэт
Төмсөг болон өнчин тархинаас эр бэлгийн эс үүсэхэд оролцдог даавар ялгардаг бөгөөд эдгээр дааврын ялгарах хэмжээ багасах эсвэл дааврын тэнцвэр алдагдвал олигозоосперми /эр бэлгийн эсийн тоо цөөн//ба астенозоосперми /эр бэлгийн эсийн хөдөлгөөн удаан/, ноцтой тохиолдолд азоосперми буюу эр бэлгийн эс байхгүй гэж гарах магадлалтай.
3. Варикоцеле буюу төмсөгний хураагуур судасны өргөсөл
Төмсөгний венийн судасны хавхлаг буюу клапны өөрчлөлтийн улмаас үрийн шингэнийг дамжуулах сувгийн венийн судас өргөсч улмаар цусны эргэлтийн хэм алдагдсанаар хүчилтөрөгч дутагдах, төмсөгний халууны хэм ихсэх, дааврын тэнцвэр алдагдах, зэрэг асуудал үүсч эр бэлгийн эс үүсэн бүрэлдэхэд сөрөг нөлөө үзүүлдэг.
4. Даавар болон бодисын солилцооны гажуудалаас үүдэлтэй ( таргалалт, чихрийн шижин гэх мэт)
5. Төмсөгнөөс гарсаны дараах замын шалтгаант (үр дамжуулах суваг битүүрсэн, бэлгийн булчирхайн дайвар эрхтэнүүдийн үрэвсэлт өвчнүүд)
6. Дархлааны шалтгаан (Антиспермальные антитела-АСАТ буюу эр бэлгийн эсийн эсрэг үүссэн эсрэг бие тодорхойлох шинжилгээ)
Эр бэлгийн эсийн гадагшлах суваг бөглөрөх эсвэл халдвар авах, мэс засал, варикоцеле зэргээс шалтгаалан эр эсийг хамгаалж байдаг төмсөгний дотор талын салст гэмтвэл эр эс дархлалын системд нэвтэрснээр түүний эсрэг биетүүд бий болдог. Эр бэлгийн эсийн эсрэг биет нь эр эсийн гадаргуунд наалдан эр эсийн хөдөлгөөнийг саармагжуулж, эр бэлгийн эс өндгөн эсийг нэвтлэн ороход нь саад учруулдаг. Эр бэлгийн эсийн толгойн хэсэгт нь наалдсан тохиолдолд үрийн шингэний шинжилгээгээр эр бэлгийн эсийн тоо, хөдөлгөөний үзүүлэлт хэвийн гарах ч эсийн үйл ажиллагаанд өөрчлөлт өгснөөр үргүйдлийн шалтгаан болдог.
Хэрвээ эрэгтэй талаас үргүйдэл байна гэж сэжиглэж байгаа тохиолдолд анхан шатны шинжилгээ болох үрийн шингэний шинжилгээг өгөхийг зөвлөж байна.
Сайн байна уу? Өнөөдөр та бүхэндээ Илсан Ча эмнэлэгт өсвөр үеийн урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт хамрагдаарай~
2025-08-02
Өсвөр үеийнхний урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт хамрагдах хөтөлбөрийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Асууж лавлах зүйл байвал чатаар холбогдоод өргөнөөр мэдээлэл аваарай.
Илсан ча эмнэлгийн урьдчилсан сэргийлэх үзлэгт ямар шат дараалалтай ордгийн талаарх мэдээллийг бичлэг болгон хүргэж байна.
2025-08-02
Та бүхэн асууж лавлах зүйл байвал чатаар холбогдоорой.
Ча Анагаах Ухааны Их Сургуулийн Илсан Ча эмнэлэг
2025-08-02
Ча Анагаах Ухааны Их Сургуулийн Илсан Ча эмнэлэг нь нээгдсэнээс хойш 3 жил 4 сарын хугацаанд умайн фиброма, эмэгтэйчүүдийн хорт хавдар зэрэг 1500 гаруй эмэгтэйчүүдийн роботын мэс заслыг хийжээ. Энэ нь БНСУ-даа түүхэн амжилт юм.
#эмэгтэйчүүдийнхавдар #эмэгтэйчүүдийнэмнэлэг #солонгосэмэгтэйчүүдийнэмнэлэг #солонгосхавдрынэмнэлэг #солонгосэмнэлэг #солонгосэмнэлгийнаялалжуулчлал #эрүүлмэндийнаялал #умайнмиом #умайнхавдар
Аарцагны үрэвсэлт өвчин, хэвлийн доод хэсэг болон аарцаг орчмын өвдөлт үүсэгдэг хүчин зүйлүүд
2025-08-02
Аарцгийн өвдөлтийн шалтгаан 1. Аденомиоз
Аденомиоз нь эндометрийн эд нь умайн булчингийн давхаргад нэвчиж, умайн ханыг үржүүлж, умайн хэмжээ ихэсдэг өвчин юм. Хэдийгээр энэ нь хорт хавдрын эд биш ч гэсэн өвдөлт эсвэл сарын тэмдгийн үед хүчтэй өвдөлт үүсгэдэг.
Аарцгийн өвдөлт 2. Эндометриоз
Эндометрийн эд нь зөвхөн умайн дотор байх нь хэвийн үзэгдэл боловч энэ нь сарын тэмдгийн үед эндометрийн эд эс бүрэн гадагшилдаггүй бөгөөд өндгөвч, умайн хоолой, аарцаг, хэвлийн хөндий зэрэг умайн бусад хэсгүүдэд наалддаг өвчин юм. .
Үтрээний хэт авиан шинжилгээ нь зөвхөн өндгөвчний эндометриозын цар хүрээг батлах боломжтой бөгөөд MRI нь хэвлийн хөндий, давсаг, шээсний суваг руу гүн нэвтэрсэн эндометриозыг оношлох боломжтой.
Аарцгийн өвдөлт 3. Умайн фибройдууд
Умайн фибройдууд хэмжээ том бол ойр орчмын эд эсийг дарж, хэвлийн доод хэсгээр өвдөх, таагүй мэдрэмж төрүүлдэг. Зарим тохиолдолд цэвэршилтийн дараа хэмжээ багасдаг.
Аарцгийн өвдөлт 4. Өндгөвчний уйланхай
Өндгөвчинд уйланхай ургах үед шинж тэмдэг илэрч, хэвлийн хөндийд хагарвал хэвлийн хөндийн цус алдалт, хэвлийн хурц өвдөлтийг үүсгэдэг.
Хэрэв аарцагны өвдөлт хүчтэй байвал ибупрофен эсвэл Тиленол зэрэг өвдөлт намдаах эм хэрэглэх нь тустай.
Гэсэн хэдий ч энэ нь энгийн аарцагны өвдөлт үү, эсвэл өвчний улмаас үүссэн өвдөлт үү гэдгийг үнэн зөв тодорхойлохын тулд эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгт хамрагдаж, нөхцөл байдлыг шалгах нь чухал юм.