SAMSUNG Medical Center & Lee Jun-ho - liveagain

SAMSUNG Medical Center & Lee Jun-ho
🟦 SAMSUNG Medical Center & Lee Jun-ho 🇰🇷
♥️ Самсунг Сөүл эмнэлэг JYP Энтертайнментийн жүжигчин И Жүн Хо 100 сая воны хандив өргөснийг 23-ны өдөр мэдэгдэв.
И Жүн Хогийн хандивыг Samsung Seoul эмнэлэгт эмчлүүлж буй хүүхэд, өсвөр насныхны мэс засал, шилжүүлэн суулгах эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээний зардал болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрт ашиглахаар төлөвлөж байна.
И Жүн Хо өмнө нь JYP Энтертайнментийн зүгээс Samsung Seoul эмнэлэгт зохион байгуулсан сайн дурын хөгжмийн тоглолтод оролцож, эмнэлгийн өрөөнд хүүхдүүдийг эргэж, урам зориг хайрлаж байсан удаатай.
И Жүн Хо “Зул сарын баярыг тохиолдуулан авсан хайраа хариулж, эмчилгээ шаардлагатай хүүхдүүд дулаахан шинэ жилийг өнгөрүүлэхийг хүссэндээ хандив өргөлөө. Ирэх шинэ жилд илүү олон хүүхэд эрүүл энх өсөж, мөрөөдлөө биелүүлэх боломжтой байгаасай гэж хүсэж байна. Цаашдаа ч тусламж хэрэгтэй газруудад анхаарал, хайраа хуваалцан тусламжийн гараа сунгасаар байх болно” хэмээн хэлжээ.
Холбоотой нийтлэлүүд