
Samsung Medical Center (SMC) нь
Өмнөд Солонгосын Сөүл хотын Ганнам дүүрэгт байрладаг, улсынхаа тэргүүлэх гуравдагч шатлалын эмнэлэг юм.
1994 онд байгуулагдсан цагаасаа хойш “Өвчтөн төвтэй” үзэл баримтлалыг нэвтрүүлж, эмнэлгийн үйлчилгээний шинэ жишгийг тогтоосон.
Ойролцоогоор 2,000 ор, 8,000 гаруй ажилтан, 40 тасаг, 10 мэргэжлийн төв, 120 тусгай клиниктэй.
“Өвчтөн төвтэй байдал” ба “Хэрэглэгчийн сэтгэл ханамж” -ыг эрхэмлэж эмнэлгийн Гол уриа болгосон байна
Гол төвүүд ба мэргэшсэн чиглэлүүд
Samsung Comprehensive Cancer Center: Азийн хамгийн том хорт хавдрын төвүүдийн нэг бөгөөд 2008 онд нээгдсэн. Энэ төв нь өвчтөний оношлогоо, эмчилгээ, сэргийлэлт, судалгаа, сургалт, нөхөн сэргээх үйлчилгээг нэг дороос үзүүлдэг.
Proton Therapy Center: 2015 онд нээгдсэн бөгөөд Солонгос дахь хамгийн анхны протон туяа эмчилгээний төв юм.
Heart Vascular & Stroke Institute: 2014 онд байгуулагдсан бөгөөд зүрх судасны өвчний оношлогоо, эмчилгээнд тэргүүлэгч төвүүдийн нэг.
CAR-T эсийн эмчилгээний төв: 2021 онд нээгдсэн бөгөөд Солонгос дахь анхны CAR-T эсийн эмчилгээний төв юм.

“ICT 2025” төслийн хүрээнд онлайн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байна

Самсунг эмнэлэг зөвхөн “Live again”-тэй хамт үнэ төлбөргүй онлайн зөвлөгөө өгч байна.

Samsung Medical Center