Стент тавиулсны дараа хавдар оношлогдвол хагалгааг хэзээ хийх нь зүйтэй вэ? - liveagain

Стент тавиулсны дараа хавдар оношлогдвол хагалгааг хэзээ хийх нь зүйтэй вэ?

 

Стент тавиулсны дараа хавдар оношлогдвол хагалгааг хэзээ хийх нь зүйтэй вэ?
Самсунг Сөүл эмнэлгийн судалгаагаар, зүрхний стент тавиулсны дараа 1 жилийн дотор хавдар оношлогдсон өвчтөнүүдийн хувьд хагалгааг хурдан хийх нь хавдрын дахилтыг мэдэгдэхүйц бууруулж байжээ. Ялангуяа хавдар нь эрт шатандаа байгаа, мөн цус алдалтыг хянах боломжтой бол хагалгааг 1 сарын дотор хийлгэх нь хавдрын дахих эрсдлийг 30% хүртэл бууруулсан байна.
Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн стент тавиулсанаас хойш хагалгаа хүртэлх дундаж хугацаа нь 5 сар байсан бөгөөд энэ нь олон улсын эмчилгээний удирдамжид заасан 6 сараас өмнө байсан ч зүрхний шигдээс, цус алдалт зэрэг ноцтой хүндрэл нэмэгдээгүйг тогтоожээ.
Гэсэн ч бүх тохиолдолд эрт хагалгаа хийж болохгүй. Тиймээс хавдрын эмчилгээ болон зүрх судасны аюулгүй байдлын тэнцвэрийг хангахын тулд олон салбарын эмч нарын хамтарсан үнэлгээг үндэслэн өвчтөн бүрт тохирсон шийдвэр гаргах нь зүйтэй гэж судалгааны баг зөвлөсөн байна.
📣 2025 оны Онлайн зөвлөгөө (Үнэ төлбөргүй)
🟦 SAMSUNG Medical Center 🟨 HanGil Eye Hospital
🇰🇷 Солонгосын Эрүүл Мэндийн Хөгжлийн Агентлаг-аас хэрэгжүүлж буй төсөл Гадаад өвчтөнүүд Солонгос эмчтэй онлайнаар холбогдож, урьдчилсан болон эмчилгээний дараах зөвлөгөө, хяналтыг үнэ төлбөргүй авах боломжтой боллоо.
[Хариуцагч байгууллага]
БНСУ-ын Эрүүл мэндийн хөгжлийн агентлаг
[Төсөл хэрэгжүүлэгч байгууллага]
LiveAgain ХХК
[Хамтрагч байгууллагууд]
Самсунг Сөүл эмнэлэг / Хангил нүдний эмнэлэг

Холбоотой нийтлэлүүд